Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Өнөөдрөөс эхлэн PCR шинжилгээнд хамрагдах иргэд цахимаар цаг авч үйлчлүүлнэ

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн PCR шинжилгээ өгөх хүсэлтэй иргэд цахимаар цаг авах шаардлагатай хэмээн НЭМГ-аас мэдээллээ.

Шинжилгээнд хамрагдах иргэд www.eruul.gerege.mn цахим хуудсанд нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлэн шинжилгээ өгөх цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авах, мөн шинжилгээний хариугаа харах бүрэн боломжтой.

Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварыг тандах, илрүүлэх зорилгоор есөн дүүрэгт 30 шинжилгээний төв ажиллаж буй юм.

Эдгээр шинжилгээний төвүүд маргаашаас эхлэн цахимаар олгосон цагийн дагуу үйлчлэх тул иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан товлосон хугацаанд очих, бөөгнөрөл үүсгэхгүй байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан