Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Б.Бат-Эрдэнэ: НӨАТ-ын ажилтан гэр бүлээрээ 36 удаа азтан болсон эсэхийг шалгаж байна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар НӨАТ-ын сугалаа шударга явагддаг эсэхэд хяналт, шалгалт хийж байгаа билээ. Шалгалт энэ долоо хоногт дуусах ба  ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө. 

Тэрээр "НӨАТ-ын IT, их хэмжээний мөнгө хожсон тохиолдол, бага хэмжээний мөнгөн дүнгээр олон удаа азтан болсон тохиолдол гээд нийт 3 төрлийн шалтгалтыг хийж байна.

НӨАТ-ын 170 орчим албан хаагчид байгаа ба тэднийг шалгаж байна. Мөн хуучин ажиллаж байсан 70 орчим хүн байна.  
Шалгалтад ЦЕГ, ХХМТ-ийн газар, Transparency International Mongolia, ШӨХТГ болон иргэний төлөөлөл оролцож байгаа юм. Азтан тодруулах явцад ашигладаг бөмбөлгийн төхөөрөмж, тэр дундаа бөмбөлөгийн хүнд, хөнгөн байдлыг шалгасан. Хөнгөн бөмбөг илүү хурдан дээш гарч ирнэ. Ийм хардлага сэрдлэгэ 2016 оноос хойш байсаар байна. 

Анх 2018 оны 9-р сард нэгэн иргэн "36 удаа азтан болсон талаарх" мэдээллийг олон нийтийн сүлжээнд бичсэн. Тэр хүн 2018, 2019 онд эрүүгийн цагдаагийн газар байцагдсан ба "Бусдаас хуулж тавьсан" хэмээх тайлбарыг хэлж байгаа юм.  Тиймээс бид НӨАТ-ын IT инженер үнэхээр 36 удаа азтан болж, хоёр удаа 20 сая төгрөг авсан уу, ингэхдээ мэдээлэл технологийг ашигласан уу гэдгийг шалгаж байна. Үүнийг цагдаагийн байгууллагатай хамтран хийж байгаа ба хэрэв үнэхээр албан үүргээ урвуулан ашигласан бол хариуцлага хүлээнэ. Хэрэв үгүй бол тус албан байгууллага болон энд ажилладаг албан хаагчдыг гүтгэсэн хэрэг болно. Үүнд цэг тавих зорилготой шалгалт хийж байна" гэлээ.   

 

8 Сэтгэгдэл
bas l 1 bashir arga xereglex biz
Буцаан олголтын хувийг 6 болгоод сугалааг болих хэрэгтэй.Ард түмний саналыг харгалзаж үзэхгүй байгаа нь ямар нэг ашиг сонирхол байгаа гэх хардлага төрүүлж бхйна.
xuwia nemeed sugalaagaa bolchix tegeel boloo
butsaan ulsiin orlogo bolgo
tiim muuxai zvil xiisen bol ter xemjeenii torguul xvrtex estoi
ajil xiij tsalingaa awch baij iim muuxai zvil xiij bisan bol awax estoi shiitgelee awax l bolj de
Sain shalgaarai.bitgii hudalaa ard tumniig huuraarai.avilgald avtaj bolohgui shu.
Shalgaj bga humuusdee avilgal ugnu.ugui bol shalgaj bgag ni medcheed barigdahguishdee.
Хамгийн их уншсан