Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
УОК-т 150 сая төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн эд материалыг МҮХАҮТ гардуулан өглөө

МҮХАҮТ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотын Ардын Засгийн газар, Улаанцав хотын хойд зүгийн далайд гарцгүй тээврийн компани, Монгол дахь Улаанцавын бизнесийн холбооноос 150 сая төгрөгийн үнэ бүхий эд материалын тусламжийг өнөөдөр Улсын онцгой байдлын ерөнхий газарт МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн гардуулж өглөө. Эд материалд хамгаалалтын хувцас, нэг удаагийн бээлий, амны хаалт, халуун хэмжигч зэрэг багтжээ. 

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжин, коронавируст халдвартай нүүр тулан тархалтын эсрэг бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа энэ нөхцөлд  хандив өргөсөнд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье” гэв.

МҮХАҮТ-ын Үзэсгэлэн яармагийн газрын дарга Ч.Баттулга “БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотын Ардын Засгийн газар, Улаанцав хотын хойд зүгийн далайд гарцгүй тээврийн компани, Монгол дахь Улаанцавын бизнесийн холбооноос нийт 150 сая төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн эд материалын тусламж хандивласныг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө. Хүнд үед алба гүйцэтгэж байгаа хүмүүст тодорхой хэмжээний бодит дэмжлэг болох үүднээс манайх энэхүү ажлыг зохион байгууллаа” гэлээ. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан