Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Ч.Чинбат:Хулганаар дамжиж коронавируст халдвар тархсан гэх мэдээлэл худал болох нь тогтоогдсон

ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаад гарсан иргэнийг үзэл бодлоо илэрхийлсний төлөө цагдаагийн байгууллага, алба хаагчид шийтгэл оногдуулсан гэх мэдээлэл гараад байгаа талаар цагдаагийн байгууллагаас тайлбар өглөө.

ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, хурандаа Ч.Чинбат:

"Энхсаран сувилалд тусгаарлагдаж байгаад халдварт өвчний шинж тэмдэг илэрч эмнэлэгт эмчлүүлж байсан иргэний холбогдох мэдээллийг Эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс цагдаагийн байгууллагын холбогдох нэгжид ирүүлсэн.

Тухайн иргэн тусгаарлах байранд хулганаар дамжиж коронавирус тархсан гэсэн байна. Энэ асуудлыг цагдаагийн алба хаагчид шалгаад Зөрчлийн тухай хуулийн 5.13-ийн 1 дэх хэсэгт заасан коронавируст халдвар буюу аюул, осол гамшгийн үед бусдыг төөрөгдүүлэх худал мэдээлэл тараасан гэж үзээд нэгдүгээр сарын 18-ны өдөр түүнд шийтгэл оногдуулсан. Хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар нотлох баримтуудыг бэхжүүлж, үнэлээд шийтгэх оногдуулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гарсан юм.

Тухайн иргэнийг үзэл бодлоо илэрхийлсэнийх нь төлөө арга хэмжээ, хариуцлага тооцсон зүйл байхгүй.

Гамшиг, хорио цээрийн үед Зөрчлийн болон Эрүүгийн хуульд олныг төөрөгдүүлэх худал мэдээлэл тараах, бусдын нэр хүндэд халдахыг хориглосон зохицуулалт байдаг.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 5.13-ийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 15.6, 13.14 дэх хэсэгт байдаг.

Шалгалтаар тухайн иргэн зөрчил үйлдсэн нь тогтоогдсон тул хуулийн дагуу шийтгэл хүлээлгэсэн. Шийтгэл хүлээлгэсэн иргэн эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй" гэв.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан