Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2021.01.20-ны хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэн УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг батлан, 2019 онд орсон нэмэлт, өөрчлөлтөөр уг хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хэрэгжүүлсэн.

Харин дээрх хуулийг хэрэгжүүлсэн 2020 оны 1 дүгээр сараас дэлхий дахинаа коронавируст халдварын цар тахал тархаж эхэлсэн бөгөөд уг коронавируст халдварын дэгдэлтийн улмаас бүх улс оронд цар тахалтай тэмцэх арга хэмжээг авч эхэлсэн.

Манай улс коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тархалтыг хязгаарлах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, хөл хорио тогтоох, аж ахуйн нэгж, байгууллагыг ажлын тусгай горимоор ажиллуулах, ресторан, нийтийн хоолны болон үзвэр, үйлчилгээний байгууллага, иргэдийн бизнесийн үйл ажиллагаанд хязгаарлалт хийх зэрэг арга хэмжээнүүдийг үе шаттай авч хэрэгжүүлж байгаа.

Хөл хорио тогтоосон, бизнесийн үйл ажиллагааг хязгаарласантай холбоотой малчид түүхий эд, мах, цагаан идээгээ зах зээлд борлуулж чадахгүйд хүрсэн, мөн хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн үйл ажиллагаа бүрэн зогсоосны улмаас тэдний орлого буурч улмаар нийгмийн даатгалын шимтгэлээ хуулийн хугацаанд нөхөн төлөх боломжгүй болсон.

Иймд коронавируст халдварын цар тахлын улмаас орлого нь буурч Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдаж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх эрх зүйн зохицуулалтыг дахин бий болгох нь зүйтэй гэж үзэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Засгийн газрын хуралдаанаар уг хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

“Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” хуулийн төсөл батлагдсанаар 2021 онд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж чадаагүй 14.1 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой болж, тэтгэврийн даатгалын санд 27.3 тэрбум төгрөг төвлөрч, уг сангаас 4.2 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах нөхцөл бүрдэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан