Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Д.Гүрсоронз, Д.Одгэрэлд холбогдох хэргийг прокурорт буцаасан талаар шүүхээс тайлбар мэдээлэл гаргалаа

Яллагдагч Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Прокуророос шилжиж ирсэн. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг явуулж,

456 хохирогчтой 58 хавтастай буюу 14500 хуудас хэргийн материалтай шүүгч танилцаад яллагдагч Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй байна гэж шийдвэрлэсэн.

Учир нь прокурор яллах дүгнэлтдээ нотлох баримтаар дурдсан шинжээчийн 2 дүгнэлт хоорондоо зөрүүтэй, тодорхойгүй, ойлгомжгүй, хуульд нийцээгүй байна.

Хохирлыг тооцсон шинжээчийн дүгнэлт хоорондоо 4 тэрбум төгрөгийн зөрүүтэй хууль бус дүгнэлт байсан. Хэргийг энэ хэвээр нь шүүх хүлээн авч шийдвэрлэвэл нийт хохирогчийн эрх ашиг бүрэн хангагдах боломжгүй нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй тул шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв хуульд нийцүүлэн гаргуулахаар прокурорт буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна.

Шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг гэм буруутай этгээдүүдэд хуваан хариуцуулахыг тооцох зэрэгт чухал ач холбогдолтой.

Дээр дурдсан байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудад хамаарах ба мөн хуулийн 33.3 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг бүрэн гүйцэд хянаагүй гэж үзэх бөгөөд шүүх хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанууд байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан