Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Л.Мөнхтүшиг: Эх орондоо ирэх  хүсэлт гаргасан  8625 иргэн байгаагаас яаралтайгаар буцах хүсэлтэй 2726 хүн байна

2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хойш 93 улсаас нийт 28,359 иргэн эх орондоо иржээ.

Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Өнгөрсөн жил орчмын хугацаанд гадаадын 93 улсаас 28,359 иргэн эх орондоо ирсэн байна. Үүнээс 21,716 иргэн 119 удаагийн тусгай үүргийн нислэгээр ирсэн бол авто замаар 6,643 хүн эх орондоо иржээ.

Цаашид бид агаарын замаар иргэдээ авахаас гадна БНХАУ, ОХУ-аас ирэх хүсэлтэй цөөн тооны иргэдээ шат дараатайгаар эх оронд нь нэвтрүүлнэ.

Мөн транзит нислэгээр эх орондоо ирэх хүсэлтэй иргэд ч олон бий. Тиймээс хоёрдугаар сарын 26-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр гуравдагч улсаас цөөн тооны иргэдийг урьдчилсан байдлаар ирүүлнэ гэж төлөвлөж байгаа.

Өнөөдрийн байдлаар эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэж 8,625 болсон. Үүнээс нэн яаралтайгаар нутаг буцах хүсэлтэй 2,726 хүн байна" гэв.

 

1 Сэтгэгдэл
ГЯЯ ны консулын газрын Мөнхтүшиг захирал минь ээ бид Станбулын нислэгийг тэсэн ядан хүлээж сууна даа олон сар нисээгүй болохоор сарын эхэнд л нислэг тавигдана даа л гэж хүлээсэн шүү Бусад газруудад яаж ийгээд л нисээд л б.гаа шүү дээ Станбултай адил ийм олон сар болоогүй шүү дээ за ямар ч болов нислэг тавигдсанд талархаж б.наа
Хамгийн их уншсан