Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, чадавхийг бэхжүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн хороо (UNESCAP)-ны Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга хатагтай Чай Чай болон холбогдох албаныхантай цахим уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар тус хороотой хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, чадавх бэхжүүлэх чиглэлээр тодорхой төсөл хэрэгжүүлэх асуудлыг хөндөж, түүний хүрээнд хэрэгжүүлэх боломжтой үйл ажиллагаа, чиглэл, боломжийн талаар харилцан санал солилцов.

Энэ үеэр НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн хороо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, чадавхийг бэхжүүлэх хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ажиллахаа илэрхийллээ.

Тус уулзалтад Хүн амын хөгжлийн газрын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга С.Рэгзэн, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга З.Хүслэн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн Ерөнхий газрын дарга Э.Тамир болон холбогдох мэргэжилтнүүд оролцов. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан