Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Дарханаас гарах болон сумдын хөдөлгөөнийг 7 хоног түр хязгаарлана

Аймгийн Онцгой комиссын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 20 цагийн өргөтгөсөн хуралдааны мэдээлэл:

Энэ сарын 26-ны шөнө Улаанбаатараас Дархан-Уул аймагт ирж 140-ийн пост дээр саатуулагдан 27-нд PCR шинжилгээ нь эерэг гарсан хүнс тээврийн жолоочийн ойрын хавьтлын 90 хүн байна. Үүнээс огт олдоогүй 3 хүний хаяг байршлыг тогтоохоор ажиллаж байна. 71 хүнийг тусгаарлан ажиглах байранд, 1 хүнийг гэрт нь тусгаарлаж PCR шинжилгээнд хамруулсан.

Дам хавьтлын 186 иргэнийг одоогоор тандан илрүүлсэн. Цаашид энэ тоо нэмэгдэж болзошгүй. Илрүүлсэн дам хавьтлуудыг түргэвчилсэн шинжилгээнд хамруулна.

Энэ сарын 14-нөөс хойш Хот хооронд хүнс тээвэрт явсан 72 жолоочоос Дарханд байгаа 47 жолоочийг PCR шинжилгээнд хамруулсан. Бусад орон нутагт байгаа бүх жолооч нартай холбогдож холбогдох зөвлөмжийг өгсөн.

Энэ сарын 18-ны өдрөөс хойш Улаанбаатараас Дарханд ирсэн 900 орчим иргэн байна. Үүнээс Орхон, Хонгор, Шарын гол сумдад байгаа иргэдийн PCR шинжилгээ бүгд СӨРӨГ гарсан. Дархан суманд байгаа 300 гаруй иргэдийн шинжилгээнээс мөн халдвар илрээгүй. 60 хүний шинжилгээг хийгээд бүрэн дуусна.

Өнөөдрийн 19:00 цагийн байдлаар 677 иргэнд хийсэн PCR шинжилгээнээс 477 хүний шинжилгээний хариу бүгд СӨРӨГ гарсан. Хүлээгдэж байгаа 180 шинжилгээ цаана нь байна. ЭМЯ, ХӨСҮТ -өөс өнөөдөр өгсөн зөвлөмжид үндэслэн дараах шийдвэрийг гаргалаа. Дарханаас гарах болон сумдын хөдөлгөөнийг 7 хоног түр хязгаарлана. Иргэдэд үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллагуудын үйл ажиллагааг мөн хязгаарлана. Уурхайн ажилчдыг Дарханаас өөрсдийнх нь зардлаар түргэвчилсэн шинжилгээ өгч гаргана. Хүнс тээврийн жолооч нар Дарханд өдөртөө шинжилгээ өгөөд явна. Улаанбаатараас ирэхдээ тухайн өдрийнхөө PCR шинжилгээтэй ирнэ.

Дархан-Уул аймгийн Дархан суманд үйл ажиллагаа явуулдаг үсчин, гоо сайхан, фитнесс, спорт заал, бүжгийн клуб, бүх төрлийн дугуйлан секц, иога, спинниг, түр сургалт, теннисс биллиард, халуун ус, саун бассейн, баар паба, бүх төрлийн хүргэлтийн үйлчилгээг энэ сарын 29-нөөс 2 дугаар сарын 4-ний өдрийг дуустал түр хугацаагаар хязгаарлана.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан