Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Э.Эрдэнэбаатар: Нийслэлд хөл хорио тогтоох эсэхийг энэ долоо хоногт шийдвэрлэнэ

Монгол Улсын Шадар сайдын 156 дугаар тушаалаар баталсан зорчигч тээврийг зохион байгуулах тухай түр журмыг баримтлан Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг зохицуулж байна. Уг журмын дагуу ар гэрийн гачигдал, оршуулгын үйл ажиллагаа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, албан томилолттой иргэд хотоос гарах боломжтой юм. Мөн хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, хадлан тэжээлийн ачаа тээвэрлэлт хэвийн нэвтэрнэ.

Коронавируст цах тахлын батлагдсан тохиолдол Улаанбаатар хотод нэмэгдэж, нийслэл хотын хэмжээнд томоохон голомтууд нэмж бүртгэгдэж байгаатай холбогдуулан орон нутгийн иргэдийг буцаах ажлыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон.

Мөн сар шинийн баярын өдрүүдэд нийслэлд хөл хорио тогтоох эсэхийг эрсдэлийг үнэлгээ, судалгаанд тулгуурлан энэ долоо хоногт шийдвэрлэнэ гэдгийг НОК-ын Шуурхай удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар хэллээ.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй  харилцах хэлтэс  

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан