Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Зах худалдааны төвүүдэд халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах үүрэг өглөө

Нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчид Баянгол, Баянзүрх, Чингэлтэй,  Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх томоохон  худалдааны төв, захад халдвар хамгааллын дэглэм сахиулж байгаад хяналт  шалгалт хийсэн байна. Шалгалтаар хүний бөөгнөрөл ихтэй, QR код уншуулахгүй байх, ариутгал халдваргүйжүүлэлтийг хангалтгүй хийдэг, агаар сэлгэлт муу, зай барих тэмдэглэгээ хийгээгүй зэрэг  зөрчил  зарим худалдааны төвд илэрсэн байна.   Мөн  бага насны хүүхдүүд захаар үйлчлүүлэх, халуун хэмжих ажилтан тогтсон  байршилдаа сууж ажиллахгүй байх, гар  ариутгалыг хүн бүрээр хийлгэдэггүй нь шалгалтаар тогтоогджээ. Иймд  дээрх зөрчлүүдийг арилгаж, халдвар хамгааллын дэглэмийг  сайтар сахиж ажиллах үүргийг зах, худалдааны төвүүдийн менежер,  удирдлагуудад  өгөв.  

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан