Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
БАЯНГОЛ ДҮҮРЭГТ 1793 ИРГЭН PCR ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДЖЭЭ

Нийслэлийн Засаг даргын А/25 дугаар захирамжийн хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дүүргийн холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран тогтмол хяналт, шалгалтыг хийж байна. Өчигдрийн /2020.02.02/ байдлаар 571 аж ахуй нэгж, байгууллага, иргэний үйл ажиллагаанд ариутгал, халдваргүйтэл, иргэдийн зорчих хөдөлгөөний бүртгэлийг хянаж буй эсэхэд хяналт тавин ажиллалаа. Хяналт, шалгалтын үеэр холбогдох хууль, заавар зөвлөмж зөрчсөн 317 зөрчил илрүүлэн, үзлэг шалгалтын явцад 206 зөрчлийг газар дээр нь арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар заавар зөвлөмж өглөө. 

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх тандалт, илрүүлгийн шинжилгээг 13, 20, 43, 47 дугаар сургууль дээр авч байгаа бөгөөд өчигдөр нийт 1793 иргэн хамрагдлаа. Шинжилгээ авч буй цэгүүдийн халдвар хамгааллын дэглэм, ариутгалын хэрэгжилтэд өдөр бүр мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хяналт тавьж ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан