Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
УЛААНБААТАРТ ГАЦСАН ИРГЭДИЙГ ЭНЭ САРЫН 11-НЭЭС ӨМНӨ НУТАГ БУЦААНА

Төрийн байгууллагын ажилчдын 15 хүртэлх хувь нь хөл хорионы үеэр ажиллахаар болоод буй. Үүнд эрүүл мэнд, хууль тогтоох байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага багтаж байна. Улсын онцгой чухал болон стратегийн чухал ач холбогдол бүхий байгууллага болох Улаанбаатар төмөр зам, гадаадад гацсан иргэдийг татан авч байгаа тул "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал зэрэг байгууллага ажиллана.

-Онцгой объект, зайлшгүй үйл ажиллагаа явуулах байгууллагын ажилтан, алба хаагчид ажлын газрын үнэмлэх, зөвшөөрлөөр замын хөдөлгөөнд оролцоно.

-Тусгаарлалтад байгаа иргэдийг цахимаар хянана.

-Яаралтай хагалгаанд орох зэргээр зайлшгүй эмнэлгийн үйлчилгээ авах иргэдээс PCR шинжилгээ авч нийслэл рүү нэвтрүүлнэ.

-Мөн хүндэтгэн үзэх шалтгаанаар нийслэлээс гарах иргэдийг хатуу хяналт дор хотоос гаргана. Одоогоор Улаанбаатарт гацсан орон нутгийн 10 гаруй мянган иргэн байгаа бөгөөд энэ сарын 11-нээс өмнө тэднээс шинжилгээ авч эрсдэлгүйгээр, нутаг буцаах юм байна.

-Гадаадаас иргэдээ татан авах ажил хуваарийн дагуу явагдана. Эх орондоо ирэх хүсэлтэй 10 гаруй мянган иргэн байгаа бөгөөд долоо хоног бүр нислэг үйлдэх зорилт тавиад байгаа билээ.

-УОК-ын шийдвэрээр Цагаан сарын бөхийн барилдааныг цуцлахаар болсон юм.

Эх сурвалж: Улсын Онцгой комисс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан