Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Үнэт эдлэлийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг шалгаж эхэлжээ

Хэрэглэгчээс ирүүлсэн “Зоос гоёл компанийн байранд худалдаалагдаж буй домбо нь хаяг шошгод заасан хэмжээнээсээ зөрөөтэй байна” гэх гомдлын дагуу үндэслэн Улсын байцаагчид үнэт эдлэлийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалтын ажлыг хийж байна. Хяналт шалгалтын зорилго нь үнэт эдлэлийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа, үнэт металлын сорьц, баталгаажилт нь холбогдох хуулийн хэрэгжилтийг биелүүлж, стандартыг хангаж байгаа эсэхийг тогтоож,  шаардлагатай арга хэмжээ авах юм. 

Хяналт шалгалтыг Стандарт, хэмжил зүйн газартай хамтран  өнөөдрөөс эхлэн 7 хоногийн хугацаанд зохион байгуулна. Шалгалтад “Зоос гоёл” болон бусад үнэт эдлэлийн дэлгүүрүүдэд худалдаа, үйлчилгээ явуулдаг бүх аж ахуй эрхлэгчдийг хамруулах юм.

Хяналт шалгалтын ажил дууссаны дараа дүн, тайланг нэгтгэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас олон нийтэд мэдээлнэ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан