Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
АМГАЛАН АМАРЖИХ ГАЗАРТ 16 ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ, 18 НЯРАЙД ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА

Нийслэлийн Амгалан амаржих газар нь Баянзүрх болон Сүхбаатар дүүргийн хүн амд эх барих, эмэгтэйчүүд, нярайн цогц тусламж үйлчилгээг үзүүлдэг.

2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр коронавируст "Ковид-19" халдварын батлагдсан тохиолдол гарсантай холбогдуулан үйл ажиллагааг хэсэгчлэн тусгаарлах горимоор зохицуулалт хийн, Баянзүрх дүүргийн жирэмсэн эхчүүд, нярай, эмэгтэйчүүдийг ЭХЭМҮТ, мөн СБД-ийн жирэмсэн эхчүүд, нярай, эмэгтэйчүүдийг Нийслэлийн Өргөө амаржих газарт түр хугацаанд шилжүүлэн төрөх, төрсний дараах тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Шилжүүлэн ажиллах арга хэмжээ авсан ч амаржих газарт хэвтэн эмчлүүлж байсан төрсөн болон жирэмсэн эх, эмэгтэйчүүд, нярайд эмч, эмнэлгийн ажилтнуудын зүгээс НОК, ЭМЯ, НЭМГ болон ХӨСҮТ-ийн заавар зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан 24 цагийн турш тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлсээр байна.

Тус амаржих газрын хамт олон 2021 оны 02 дугаар сарын 04-нд нийт эмч, ажилтнууд болон хэвтэн эмчлүүлэгчдийг PCR шинжилгээнд бүрэн хамруулж, тандалт судалгаа болон зураглал гаргаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийснээр хариу арга хэмжээг шуурхай авч, хэвийн үйл ажиллагаанд оруулахаар хичээнгүйлэн ажиллаж байна.

Энэ хугацаанд халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан 164 үйлчлүүлэгчийг гэрт нь гаргасан байна.

Өнөөдрийн байдлаар, тус амаржих газарт 56 эмч, эмнэлгийн ажилтнууд нийт 16 үйлчлүүлэгч, 18 нярайд эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэхийн сацуу сэтгэл засал, халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг түгээн ажиллаж байна.

2021 оны 02 дугаар сарын 05–наас 07-ны хооронд нийт 9 кесарь мэс заслыг амжилттай хийж, төрөх замаар 3 эхийг амаржуулж, 12 нярайг өлгийдөн авчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан