Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
“Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв”-ийн дүрэмд өөрчлөлт орууллаа

“Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” нийслэлийн өмчит  газрыг 2009 онд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 185 дугаар тогтоолоор байгуулжээ. Уг тогтоолоос үзвэл тус төв нь төрийн өмчийн үйлдвэрийн хэлбэртэй байхаар зохион байгуулагдсан боловч аж ахуйн тооцоотой газар, улсын төсөвт үйлдвэрийн газрын алинд ч хамаарах талаар нарийвчлан тодорхойлоогүй ажээ. Ийнхүү байгуулагдахдаа тус төвийн гүйцэтгэх чиг үүргийг нарийвчлан тодорхойлоогүй учраас дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагатайг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн дарга Г.Гангамөрөн хэлж байна. 

Тус төвийн дүрэмд өөрчлөлт оруулахдаа УИХ-ын 2016 онд батлагдсан “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хүрээнд чиг үүргийг нарийвчлан тодорхойлох, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих,  тэдгээрт чиглэсэн үйл ажиллагааг тодорхой болгох, дүүрэг тус бүрийн төвүүдийн үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалт, бүтцийг тодорхой болгон, нэгдсэн бодлого, аргазүйн дор үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх юм. Тэгвэл нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн баталж, тус төвийн нэр, дүрэмд өөрчлөлт оруулахаар боллоо. Ингэснээр тус төв нь “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулна.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан