Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
 Өрх бүрээс нэг иргэнийг PCR шинжилгээнд хамруулах хуваарь

Нийслэл хотод COVID-19 цар тахал голомтлон гарсан болон тархах эрсдэл бүхий бүс нутагт голомтын өргөтгөсөн хүрээний тандалтын шинжилгээг хоёрдугаар сарын 11-13-нд авч, 109,068 хүнийг хамрууллаа. Ингэхэд зургаан хүн болон тэдний ойрын хавьтлын 5, нийт 11 хүнээс коронавирусийн халдвар илэрснийг ХӨСҮТ-өөс танилцуулсан. 

Харин өнөөдрөөс эхлэн 23-ныг хүртэлх хугацаанд буюу хатуу хөл хорио үргэлжлэх үлдсэн ес хоногт нийслэлийн өрх бүрээс нэг иргэнийг шинжилгээнд хамруулах юм.

Энэ талаар УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн өрх бүрээс нэг иргэний шинжилгээг авч эхэлсэн. Шинжилгээг 16-ныг дуустал авч, тус дүүргийн 54,261 өрхийг хамруулна. Үүний дараа

  • Баянгол дүүрэгт хоёрдугаар сарын 17-нд,
  • Хан-Уул дүүрэгт хоёрдугаар сарын 18-нд
  • Чингэлтэй дүүрэгт хоёрдугаар сарын 19-нд
  • Сүхбаатар дүүрэгт хоёрдугаар сарын 20-нд
  • Баянзүрх дүүрэгт хоёрдугаар сарын 21, 22-нд
  • Багахангай дүүрэгт хоёрдугаар сарын 17, 18, 19-нд
  • Багануур дүүрэгт хоёрдугаар сарын 17, 18, 19-нд
  • Налайх дүүрэгт хоёрдугаар сарын 17, 18, 19-нд "Нэг өрх-Нэг шинжилгээ"-г зохион байгуулна. Ингэснээр нийт 247,674 иргэн шинжилгээнд хамрагдана" гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан