Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Д.Сумъяабазар: Нөхцөл байдал хүнд байгаа энэ үед аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллаарай

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг холбогдох албаныхан танилцуулсан юм. 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн боловсруулалт,   улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажилд хяналт тавьж ажилласан талаарх  мэдээллийг өгөв.   

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд 103 тэрбум төгрөгийн 437 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ. Үүнээс 44 тэрбум төгрөгийн 106 төсөл, арга хэмжээ  нь  энэ онд шинээр эхэлж байгаа. Харин бусад  334 төсөл нь он дамжин хэрэгжиж буй арга хэмжээ  юм. 

Мөн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийслэлд хүнсний үйлдвэрлэл, түгээлт, хангалтыг  таслахгүйн тулд  энэ сарын  14, 15, 16-ны өдрүүдэд худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг PCR/ ПГУ-ын шинжилгээнд хамруулах ажлыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргүүдийн ЗДТГ-ай хамтран зохион байгуулсан. Нийт 18 цэгээр 33,386 хүнийг дээрх зорилгоор шинжилгээнд хамруулсныг мэдээлэв.  

Мөн 1800-1200 тусгай дугаарт хандаж,  НОК болон нийслэлийн  засаг, захиргааны байгууллагуудтай холбогдох асуудлаар санал, хүсэлтээ уламжилсан иргэдэд хариу өгөх, гомдлыг барагдуулж ажилласан талаарх тайлбарыг  өглөө. 

Хурлын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “нийслэл, дүүргийн удирдагууд хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, нэгдсэн зохион байгуулалтаар цар тахлыг давж гарна шүү. Мөн эрүүл мэндээ хамгаалж,  эдийн засгаа сэргээнэ. Хяналт тавьж байна гээд аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг хаагаад , тусгай зөвшөөрлийг нь цуцлаад байж болохгүй. Нөхцөл байдал хүнд байгаа энэ үед аж ахуйн нэгжүүдээ аль болох дэмжиж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаарай. Хувийн хэвшлийнхэн маань халдвар хамгааллын дэглэмээ баримтаж, тусгай нөхцөл шаардлагаа биелүүлэхэд зөвлөн  туслаарай” гэлээ. Мөн нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдын харилцаа, хандлагыг сайжруулах, ёс зүйтэй байхад анхаарахыг сануулав. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан