Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Түр хамгаалах байрнуудын орчин, нөхцөлийг сайжруулахад анхаарна

Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо өнөөдөр хуралдаж нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрнуудын мэдээлэл, жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг сонсож, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.  
Хуралдааны эхэнд нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий  нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны 2019-2020 оны үйл ажиллагааны тайланг танилцууллаа. 

Өнөөдрийн байдлаар  түр хамгаалах болон нэг цэгийн үйлчилгээний 13 байр нийслэлд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр төвд өнгөрсөн онд 2269 хүн үйлчлүүлсэн бөгөөд тэдгээрийн 60 орчим хувь нь хүүхэд байжээ. Дээрх хүүхдүүдийн олонх нь үл хайхрах хүчирхийлэлд өртсөн байна. Тодруулбал, эцэг эх, асран хамгаалагчид нь хараа хяналт тавьдгүйн улмаас гэртээ өлсөж, даарах,  улмаар гудмаар хэсүүчилж, эрсдэлд ордог гэсэн үг.
Хүүхдийн тусламжийн утас 108-ын дэргэдэх “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр” нь 25 орны хүчин чадалтай. Гэвч хоногт 35-40 хүүхэд хүлээн авдаг аж. Иймээс түр хамгаалах байруудын орны тоо, хоолны төсвийг нэмэх, бүтцийн орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Хурлын үеэр нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хорооны дэд хороон дарга, төлөөлөгч Г.Гангамөрөн “Хүүхдийг хамгаалах нь хүн бүрийн хүлээсэн үүрэг. Тусламж, туслалцаа хэрэгтэй хүүхдүүдэд хамтарсан багууд хүрч ажиллахгүй байна. Иймээс нийслэлийн харьяа байгууллагууд хамтран ажиллах уялдаагаа сайжруулах хэрэгтэй” гэв.

Хүний хөгжлийн хорооны гишүүн, төлөөлөгч Л.Ариунтуяа түр хамгаалах байрны тохижилт стандартын шаардлага хангахгүй байгааг хэлээд Хүний хөгжлийн хорооны гишүүд нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцах хэрэгтэй гэсэн санал гаргав. Хуралдааны төгсгөлд хорооны гишүүд хүүхдийн асуудалд онцгойлон анхаарч, түр хамгаалах байрнуудын орчин нөхцөлтэй танилцаж, сайжруулахаа холбогдох албаныханд хэллээ.

Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр”-ийн ажлын гүйцэтгэл хангалтгүй учраас уг дэд хөтөлбөрийг дахин боловсруулах шаардлагатай гэж үзсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан