Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
МАРКСЫН ЗӨГНӨЛ

Түүх дандаа давтагддаг, эхнийх нь эмгэнэл байдаг бол дараагийнх нь инээдэм байдаг гэж Карл Маркс 1852 онд дүгнэсэн байдаг.

100 жилийн ойтой холбогдуулж МАН-ын гишүүд фэйсбүүк, твиттерт намынхаа 100 жилийн ойн логогоор гангараад эхэллээ. МАН 100 жилийн ойдоо зориулж, 5 хөндлөн зурааст далбаа хийлгэснээ логоныхоо голд байрлуулжээ. Гэтэл энэ далбаа нь Хятадын генерал Сюй Шүжэн 1919 оны дүн өвөл Хүрээнд ирээд Монголын тусгаар тогтнолыг устгах ёслолын дараа Богд хааны ордны өмнө мандуулсан гамин цэргийн далбааг хуулж зурсан мэт адилхан болчихжээ.

1912 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Хятад нь Бүгд Найрамдах Улс буюу манайхны хэлж заншсанаар Дундад Иргэн Улс болж, Сүн Ятсен-ы санаачлагаар төрийн далбаагаа хятад, монгол, манж, төвд, уйгур 5 үндэстнийг бэлгэдэж, 5 хөндлөн зураастайгаар хийсэн байдаг.

2021 оны 3 дугаар сарын 1-нд гамин цэргийн далбааг МАН-ын далбаа болгож, Хятадад Холбооны Улс байдлаар нэгдэх тухай тунхаг бичгийг баталсны 100 жилийн ойг Эх орончдын өдөр гэж тэмдэглэх нь Марксын зөгнөсөнчлөн эмгэнэл, бас инээдэм бус уу?

1 Сэтгэгдэл
Bid hyutadiigaa avna geed dairaad bna sndee hezee bid hyutadiin neg uls baisiim uigar hyutad uvurmongol buriad tuva bugdiin butsaaj koloni bolgon geed bai huvilai haanii mini baiguulsan uls odoo ch heveer bid hyutadaa butsaaj daguur uls bolgon geed bai kkk
Хамгийн их уншсан