Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Б.Бямбадорж:Цаг аваагүй хүмүүсийн ачааллаас болж эмнэлгийн хэрэгсэл тасалдсан асуудал байгааг үгүйсгэхгүй

Хот хооронд зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нд нээсэнтэй холбоотойгоор шинжилгээний цэгүүдэд ачаалал үүссэн. Иймээс өнөөдрөөс 14 шинжилгээний цэгийг наймаар нэмж, 22 болгосон юм. Үүнтэй холбоотойгоор  Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Г.Хонгорзул нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Улаанбаатар хотын хэмжээнд таван дүүрэгт PCR шинжилгээний таван лаборатори ажиллаж байна. Эдгээр нь 6000 сорьцыг шинжлэх хүчин чадалтай. Үлдсэн сорьцуудыг лавлагаа төвүүдийн шинжилгээний лабораториудад илгээж ажиллаж байна. Гуравдугаар сарын 1, 2-нд ачаалал 37.2-52.9 хувиар нэмэгдсэн. Иймээс цэгүүдийг нэмж, 22 болгосон. Мөн явуулын гурван цэгийг гаргаж, их ачаалалтай цэгүүдэд ажиллуулах, ачаалал багатай цэгээс ачаалалтай цэг рүү эмч, ажилтан шилжүүлэх гэх мэтээр зохицуулалт хийж байна. Шинжилгээ авч байгаа цэгүүд халдварын өндөр эрсдэлтэй бүс. Ажилтны аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьж, эрсдэлийн менежмент хийсэн. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр 500 мянга гаруй хүнээс шинжилгээ авахад нэг ч ажилтнаа халдварын эсрдэлд өртүүлээгүй. Цаг аваагүй хүмүүсийн ачааллаас болж, төлөвлөсөн хэмжээндээ татан авсан эмнэлгийн зарим хэрэгсэл дууссан, тасалдсан асуудал байгааг үгүйсгэхгүй. Тиймээс үүн дээр онцгой анхаарч ажиллаж байна” гэсэн бол НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Г.Хонгорзул “Шинжилгээний цэгүүд Eruul.gerege.mn сайтаар цаг авсан иргэдэд үйлчлэх ёстой. Өдөрт нэг цэг 644 иргэнд үйлчлэх бололцоотой. Нийт 22 цэгээр 14168 иргэнд үйлчлэх нөөц бололцоо байгаа боловч цаг аваагүй иргэд үйлчлүүлж байгаагаас ачаалал нэмэгдэж, хүний бөөгнөрөл үүсэж байна. Иймээс иргэдээ цаг авч үйлчлүүлэхийг уриалж байна. Мөн орон нутаг руу нэн яаралтай явах шаардлагатай иргэдийг дараалалгүй үйлчлэх боломжоор хангаж байгаа” хэмээн ярилаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан