Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Шилдэг хүүхдүүд шагналаа гардлаа

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Гал түймэр унтраах 34,74 дүгээр ангийн алба хаагчдын 5-9 дүгээр ангийн хүүхдүүдийн дунд “Гамшгийн эрсдэлийг бууруулахад-Хүүхдийн оролцоо” сэдэвт эссе бичлэгийн уралдааныг зохион байгууллаа.

 Хүүхдийн бүтээлээр дамжуулан гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн үзэл санааг шийдвэр гаргах түвшинд хүргэн хүүхдэд чиглэсэн гамшгийн эрсдэлийг бууруулах зорилготой тус уралдаанд 14 хүүхэд оролцсон байна.

Уралдаанд ирүүлсэн бүтээлээс эхний гурван байрыг шалгаруулсан бөгөөд тэргүүн байрт 71 дүгээр сургуулийн 8б ангийн сурагч Т.Одбаяр, дэд байрт Баянгол дүүргийн 51 дүгээр  сургуулийн 12а ангийн сурагч Д. Бадамханд, гутгаар байрт Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар сургуулийн 8в ангийн сурагч М.Мөнх-Од нар шалгарч, “Өргөмжлөл”, үнэ бүхий зүйлээр шагнагдлаа гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан