Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Д.Тамир: Шинжилгээний цаг аваагүй иргэд дараалалд зогсон, ачаалал үүсгэж байна

Баянзүрх дүүргийн 48 дугаар сургууль дээрх шинжилгээний цэгт цаг аваагүй иргэд очин, цагдаа нарын тавьсан шаардлагыг биелүүлээгүйгээс иргэд, цагдаа нарын хооронд бага зэрэг үл ойлголцол үүссэн байна.

 Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Д.Тамираас энэ талаар тодруулахад "Шинжилгээ өгөхөөр дараалалд зогсож байгаа иргэдийн цагийг цагдаагийн алба хаагч нар шалгаж байгаа юм. Гэтэл цаг аваагүй иргэд дараалалд зогсож, бөөгнөрөл үүсгэн, иргэдийг бухимдуулсан асуудал үүссэн. Ер нь цаг аваагүй иргэд дараалалд зогсож, ачаалал үүсгэж байна. Бид цаг аваагүй иргэдэд үйлчлэхгүй гэдгээ байнга хэлж байгаа. Гэтэл цаггүй иргэд зовлон тоочдог, яаралтай хөдөө явах гэсэн юм гэдэг. Тэр бухимдлаа иргэд эмч, цагдаагийн алба хаагч руу гаргаж байна. 48 дугаар сургууль дээр цагдаа нар цаггүй иргэдийг оруулахгүй гэсэн. Цаг аваагүй 20 орчим иргэн шинжилгээ өгнө гэж асуудал үүсгэсэн. Одоо нөхцөл байдал хэвийн, шинжилгээний цэгүүд шинжилгээгээ авч байгаа" гэсэн юм.

Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Хэдий бүх нийтийн амралтын өдөр ч гэлээ эмч, эмнэлгийн ажилтнууд дотроо зохион байгуулалтад орж, иргэдээс шинжилгээ авсаар байгаа юм. Иймээс иргэдийг цагдаагийн алба хаагч, эмч, эмнэлгийн ажилтны шаардлагыг биелүүлэн, цаг авч, соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан