Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
БҮХ ЦЭРГИЙН ИХ ХАР СҮЛДИЙГ ЦАГААЛАХ ТАЙЛГА БОЛЖЭЭ

Бүх цэргийн Их Хар сүлдийг цагаалах тайлга хаврын тэргүүн сарын шинийн зургаан улаан бич өдөр болох байсан ч цар тахлын улмаас хойшлогдож, энэ сарын 7-ны өдөр боллоо. Цагаалах тайлгад БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, төрлийн цэргүүдийн командлагч нар, ХХЕГ, Дотоодын цэргийн удирдлагууд оролцлоо. Тайлгын эхэнд Бүх цэргийн Их Хар сүлдний сүлдэч, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хурандаа Ц.Жавхланбаатар Бүх цэргийн Их Хар сүлдийн “Заллагын өчил”-ийг дуудаж, хүрэлцэн ирсэн зочид хүндэтгэл үзүүллээ. Дараа нь Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШын дарга, хошууч генерал Д.Ганзориг нар сүү, идээ шүүс зэргийг сүлдэндээ өргөж, адис авсан юм. Тэнгэрээс заяат Чингис хаан Бүх цэргийн Их Хар сүлдийг монголын ард олон, цэрэг эрсийн оюун санааг нэгтгэн, зориг хүчийг бадруулагч, хандсан зүгтээ харгалдах дайсангүй болгогч шүтээн болгон тахиж, туг түмэн цэрэг, дайчин баатар эрсийнхээ манлайд залж явсны учир түүнийг өдгөө бид уламжлан авч, Монгол Улсын тусгаар тогтнолыг батлан хамгаалагч цэрэг эрсийн оройн дээд шүтээн Бүх цэргийн Их хар сүлд болгон залж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан