Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
НОБГ-ын зургаан тээврийн хэрэгслийг төрийн өмчид шилжүүллээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, Нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх, Нийслэлийн  өмчийн бүртгэлээс барилга байгууламж хасах, Нийслэлийн ИТХ-ын ээлжит V хурлыг товлох тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн Онцгой байдлын газар нь өнгөрсөн онд БНБУ-ын буцалтгүй тусламжаар техникийн парк шинэчлэл хийсэн юм.

Тиймээс хуучин зургаан тээврийн хэрэгсэл болон техник хэрэгсэл бүхий 732 сая төгрөгийн өмчийг төрийн өмчид буюу есөн дүүрэг, орон нутгийн өмчид шилжүүллээ. Мөн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XXI хорооны 74 дүгээр сургууль болон Сонгинохайрхан амралт цогцолборын зоогийн газрын барилгын хэсэг шатсан учраас нийслэлийн өмчийн бүртгэлээс хаслаа. Түүнчлэн өнөөдрийн хурлаар нийслэлийн ИТХ-ын ээлжит V хуралдааныг энэ сарын 25-ны 11.00 цагт хуралдуулахаар товлолоо.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан