Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Аймгийн онцгой комисс нь нутаг дэвсгэртээ хөдөлгөөний хязгаарлалт хийх эрхтэй 

Коронавируст халдварын тохиолдол Улаанбаатар хотод эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан өнөөдрийн байдлаар Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг аймгуудын Засаг дарга, Онцгой комиссоос Улаанбаатараас тус аймгууд руу зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох шийдвэр гаргаад байна.

Тэгвэл гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт, удирдлагын тухай Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22.1-д Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нутаг дэвсгэр, үйлдвэрлэлийн зарчмаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд өмчийн хэлбэр үл харгалзан зохион байгуулна гэж заасан байдаг.

Түүнчлэн Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу бүх шатны Засаг дарга нь нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах, хэрэгжүүлэх /ГХТХ-ийн 32.1.1/ эрхтэй.

Тиймээс дээрх аймгуудын Засаг дарга, Онцгой комисс нь коронавируст халдварын цар тахлын үед Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу өөрийн аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хөдөлгөөний

хязгаарлалт тогтоох шийдвэр гаргах боломжтой юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан