Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
“КОВИД-19” ХАЛДВАРЫН 103 ТОХИОЛДОЛ ШИНЭЭР БҮРТГЭГДЛЭЭ

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа

 Сүүлийн хоногт 19,341 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 103  хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 3,664 болж байна.

 24 цагт зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдсэн. Тухайн хүн Истанбулын онгоцоор хоёрдугаар сарын 25-нд ирсэн хүн бөгөөд нийт зөөвөрлөгдсөн тохиолдол 422 боллоо.

 Шинээр батлагдсан 103 тохиолдлын 92 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол 11 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн байршил:

  • БЗД-ийн 6, 14, 25, 26 дугаар хороо
  • СХД-ийн 5 дугаар хороо
  • ЧД-ийн 6 дугаар хороо
  • СБД-ийн 1, 10, 15 дугаар хороонд амьдардаг хүмүүс байна.

 60 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүнийй тоо 2,907 боллоо. 

Өнөөдрийн байдлаар нийт 740 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 692 хүндэвтэр 41, хүнд 2 , маш хүнд 2 хүн байна.

Ойрын өдрүүдэд шинээр илрэх халдварын тоо тогтвортой их байна. Хамт олон дунд болон олон хүнийг хамарсан голомтууд бүртгэдсэн. Эрүүл мэндийн ажилтнуудын дундах халдвар мөн нэмэгдэж байна. Тиймээс хувь хүмүүс нийгмийн харилцааг багасгах, олон хүнтэй газраар явахгүй байх хэрэгтэй" гэв

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан