Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Төрийн албаны ерөнхий шалгалтыг 13.094 иргэн өгнө

Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ. Шалгалтын нээлтэд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Б.Батбямба болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Улсын хэмжээнд 13.094 иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өгнө. Тэднээс 5800 орчим иргэн нийслэл хотод уг шалгалтыг өгөх аж. Энэ удаагийн төрийн албаны ерөнхий шалгалт нийслэл хотод энэ сарын 19, хөдөө орон нутагт 16-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Өмнөх жилүүдэд нийслэлд уг шалгалтыг  нэг ээлжиндээ 250 иргэнээс авч байсан бол цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан  энэ жил нэг ээлжинд таван танхимд нийт 160 иргэнээс  шалгалтыг авахаар төлөвлөжээ. Өмнөх жилүүдэд уг шалгалтыг өгөхдөө өөрийнхөө оронд өөр хүнийг оруулах  зөрчил гардаг байжээ. Тэгвэл энэ жил  шалгалт өгөх гэж буй иргэдийн хурууны хээг уншуулан оруулж байна. Мөн уг шалгалтад бэлтгэгчдэд зориулан гар утасны “E-taz” аппликэйшн нэвтрүүлээд байна.

“Төрийн албан хаагчийн мэдэж, чадаж байх ёстой наад захын мэдлэгээр шалгалтыг авдаг. Энэ нь төрийн албыг чадваржуулах, иргэд төрийн байгууллагад ажиллаж өөрсдийгөө хөгжүүлэх, манлайлах боломжийг нээж өгөхөөс гадна албан хаагчдыг төрийн үйлчилгээ авч буй иргэдэд ойлгомжтой, шуурхай үйлчилгээ үзүүлэх чадамжтай болгох гээд олон зорилгыг агуулж байгаа юм. Цар тахлын энэ үед ч төрдөө ажиллах хүсэлтэй иргэдийг дэмжих ёстой. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сахин шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Мөн төрийн албаа ч шинэ залуу боловсон хүчнээр тасралтгүй нөөц бүрдүүлэх хэрэгтэй” гэдгийг Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Б.Батбямба онцолсон.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн харьяа байгууллагуудад 34 мянга гаруй төрийн албан хаагч ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд төрийн албан хаагчийн нөөцөд 2020 оны байдлаар 3000 орчим иргэн бүртгэлтэй байна.
 Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан