Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Нийслэлийг гамшгийн үеийн УЛБАР ШАР түвшинд шилжүүллээ

Улаанбаатар хотод коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан өнөөдрийн 06:00 цагаас эхлэн нийслэлийг гамшгийн үеийн гуравдугаар түвшин буюу Улбар шар түвшинд шилжүүллээ. Ингэснээр гуравдугаар сарын 28-ны 06:00 цаг хүртэл доорх салбарын үйл ажиллагааг хязгаарлана.

  • Жагсаал, цуглаан, уралдаан тэмцээн
  • Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт
  • Баар, /диско, караоке/
  • Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  • Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
  • Сургалтын төв /Танхимын болон үйлдвэрлэлийн 10-аас дээш хүнтэй сургалт/
  • Соёл урлаг
  • Үзвэр үйлчилгээ /Нийт суудлын тооны 30 хувиас их/
  • Алжаал тайлах төв
  • Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв /Нийт хүчин чадлын 30 хувиас их/
  • Саун, бассейн /Нийт хүчин чадлын 30 хувиас их/
  • Дэн буудал
  • Шашны зан үйл-гандан, сүм хийд, мөргөлийн газрууд
  • Олимп, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээ /Дотоод орчин 10-аас дээш хүнтэй/

Мөн хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлана. Гэхдээ иргэд бичиг баримтын дагуух байнгын оршин суух хаягтаа буцахыг зөвшөөрөх юм. Тодруулбал, Улаанбаатарт гацсан орон нутгийн иргэд, орон нутагт гацсан нийслэлийн иргэд байнгын хаягтаа буцаж болно.

Түүнчлэн дэлгүүрүүдийн ажиллах хуваарийг 07:00-22:00 цаг байхаар тогтоож, 23:00-06:00 цагт иргэн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан