Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
ШӨХТГ-аас цар тахлын үед авч хэрэгжүүлсэн сайн туршлагаа олон улсад хуваалцлаа

Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Ковид-19 цар тахлын үе дэх хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагын үүрэг” сэдэвт олон улсын цахим хурлыг зохион байгуулж байна. Энэхүү цахим хурлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, туршлагаа хэрэглэгчийн салбарт ажилладаг бусад орны байгууллагууд болон Монгол улсад хамтарч ажилладаг байгууллага, аж ахуй нэгжүүдтэй хуваалцаж, өөрийн үйл ажиллагааг олон улсад танилцуулах юм. Мөн бид энэ үйл ажиллагаагаар дамжуулан хэрэглэгчийн эрхийг хамгаалах салбарт Монгол улсын Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зөвхөн ажиглагчийн байр сууринаас бус оролцогч, манлайлагч байж чадна гэдгийг харуулж, өөрсдийн үйл ажиллагааны давуу талыг таниулахыг зорьж байна.  
           Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй тус хуралд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож, хэрэглэгчийн эрхийг хамгаалах салбарын хөгжил дэвшил, алдаа онооны талаар санал бодлоо хуваалцах юм. Мөн НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал, Италийн Өрсөлдөөн, хэрэглэгчийн байгууллага, БНХАУ-ын Зах зээлийг хянан зохицуулах газрын төлөөлөгчид илтгэгчээр оролцох ба БНХАУ, БНСУ, Итали, Барбадос, Их Британи, Польш, Бельги зэрэг улсын Хэрэглэгчийн байгууллагын төлөөлөгчид тус арга хэмжээнд нэгдлээ. Харин Монгол талаас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтарч ажилладаг байгууллагуудын 30 гаран албан хаагч, ажилчид цахим хуралд оролцож, олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах салбарын туршлага, мэдээлэлтэй танилцана.
          Нэмж дурдахад дэлхий дахинд Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг 1983 оноос, Монгол Улсад 2008 оноос албан ёсоор тэмдэглэж эхэлсэн билээ. Жил бүрийн энэ өдрөөр дэлхийн хэрэглэгчийн байгууллагууд хэрэглэгчийн эрхийг хамгаалах салбарын хөгжил дэвшлийн төлөө дуу хоолойгоо нэгтгэн, томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг уламжлалтай.    

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан