Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
ИРГЭД БАЙНГЫН ХАЯГТАА БУЦАХАД ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХГҮЙ

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн  турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Гуравдугаар сарын 12-14-ний өдрийн хооронд иргэдээс нийт 607 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 11 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.07 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 57 иргэн хандсанаас 15 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 42 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 123 буюу 20.3 хувийг шинжилгээний цэгүүдийн хаяг, байршил, цагийн хуваарь, шинжилгээний цаг хэрхэн захиалах, вакцинаар дархлаажуулах үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл эзэлж байна. Харин 98 буюу 16.1 хувийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын утас, хаяг, байршил, үзүүлж буй үйлчилгээний талаар мэдээлэл авах хүсэлтэй иргэдийн дуудлага эзэллээ.  

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаараас иргэдийн түгээмэл асууж байгаа асуултад хариулт өгье.

-Хот хооронд зорчиж болох уу?

-Улаанбаатар хотод орон нутгаас ирсэн иргэд PCR шинжилгээ өгч байнгын хаягтаа буцахад хязгаарлалт тогтоохгүй. Мөн хөдөө орон нутгаас Улаанбаатар хотын харъяат иргэд иргэний бичиг баримт, хаягийн бүртгэлийн дагуу байнгын оршин суух хаягтаа ирэхэд хязгаарлалт тогтоогоогүй болно.

Хөдөө орон нутаг руу хүндэтгэн үзэх шалтгаантай /эрүүл мэнд, албан томилолт, буяны ажил/ иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр /хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай бусад/ тээвэрлэгчдийг тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, ПСР шинжилгээний 72 цагийн хүчинтэй хариуг үндэслэн гаргах, халдварын тархалт бүртгэгдсэн газраас ПСР шинжилгээний хариутай, бусад бүс нутгаас асуумжаар халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж  оруулна.      

-Худалдаа, үйлчилгээний байгууллагууд хэдэн цаг хүртэл ажиллаж болох вэ?

-Худалдаа, үйлчилгээний байгууллагууд 07:00-22:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулж болно. Улаанбаатар хот доторх хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний 23:00-06:00 цагийн хооронд /эмнэлгийн тусламж үйлчигээ, буяны үйлчилгээ, шөнийн нислэг, инженерийн   байгууламж хот нийтийн аж ахуйн, ажил тусгай зориулалтын хэрэгслээс бусад/ бүрэн хязгаарлана. 

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан