Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас гарах хөдөлгөөнийг зогсоолоо

Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд очсон иргэний түргэвчилсэн оношлуурын шинжилгээний хариу эерэг гарсан тул тус сумаас гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 17-ныг хүртэл түр зогсоожээ.

 Энэ талаар Хөвсгөл аймгийн шуурхай Штабын дарга М.Хуягбаатар “Зургаан хоногийн өмнө Улаанбаатар хотоос Завханы Согоотын чиглэлээр Цэцэрлэг суманд орж ирсэн хүнс тээврийн автомашины жолоочоос зургаа дахь хоногт нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан. Мөн ойрын хавьтал болох гэр бүлийн хоёр хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээний хариу эерэг гарсан.  Иймд аймгийн онцгой комиссоос эхний ээлжид сумын хөдөлгөөнийг зогсоох шийдвэр өгсний дагуу Цэцэрлэг сумын гарах хөдөлгөөнийг энэ сарын 17-ны өглөө 06:00 цаг хүртэл зогсоосон. Мөрөн хотоос мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон тандалт судалгааны багийг Цэцэрлэг сум руу илгээсэн. Мөрөн хотод Цэцэрлэг сумын иргэдийн PCR шинжилгээг шинжлэх бөгөөд хариу нь маргааш гарна” гэлээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан