Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Нийгмийн ажилтны хамгаалал, ёс зүй сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улсад нийгмийн ажлын мэргэжлийн тогтолцоо бүрэлдэн бий болоход хууль эрх зүйн орчныг бэхжүүлэх, нийгмийн халамжийн тухай хуульд нийгмийн ажилтны талаарх бүлгийг шинээр оруулан Улсын Их Хурлаар батлуулж, нийгмийн хамгааллын салбарт нийгмийн ажилтны орон тоог бий болгож нэмэгдүүлэх, тэдний албан хэрэгцээнд үндэслэн мэргэшүүлэн сургах ажлыг үе шаттайгаар тасралтгүй хэрэгжүүлж ирсэн.

Нийгмийн халамжийн байгууллагуудын нэгдсэн холбоо нь “НИЙГМИЙН АЖИЛТНЫ ХАМГААЛАЛ ЁС ЗҮЙ СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ”-ийг зохион байгуулахад ХНХЯ-аас оролцлоо.

Уг хэлэлцүүлгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын, хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир нээж, Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Д.Чинмандах “Нийгмийн халамжийн бодлого, шинэчлэл”- ээр илтгэл тавьж оролцлоо.

Одоогоор нийгмийн халамжийн салбарт нийт 1600 гаруй хүн ажиллаж байгаагаас 628 нийгмийн ажилтан нийгмийн халамжийн болон нийгмийн ажлын үйлчилгээ, үйл ажиллагааг сум, хороо анхан шатанд зорилтот бүлэг, өрх, иргэнд үзүүлж байна. Цаашид нийгмийн ажлын мэргэжлийг улам бүр хөгжүүлж, чадварлаг нийгмийн ажилтныг хэрхэн бэлтгэх, тус мэргэжлийг олон нийтэд ойлгуулахад харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан