Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд иргэдээс санал авна

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр цахимаар хуралдлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, ажлын хэсгийн ахлагч Р.Дагва Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулсан юм. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 1994 онд баталсан бөгөөд нэг удаа хуульд  өөрчлөлт орсон байна. Нийслэлийн эрх зүйн байдал, нийслэл, дүүргийн ИТХ, хорооны ИНХ, Засаг даргын эрх хэмжээ, бүрэн эрхийг  Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний тухай хууль болон 150 гаруй хуулиар зохицуулж байна. Нийслэлд үйлчлэх эдгээр хууль тогтоомж нь өөр хоорондоо уялдаа муутай, зарим зохицуулалт нь давхардсан зэрэг зөрчил байдаг. Иймээс Нийслэлийн эрх зүйн байдлыг тухай хуулийг шинэчлэн найруулах зайлшгүй шаардлагатай гэдгийг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, ажлын хэсгийн ахлагч Р.Дагва хэлж байв.

Уг хууль нь таван бүлэг 23 зүйлээс бүрдэж байсныг долоон бүлэг 46 зүйлээс бүрдэхээр шинэчлэн найруулжээ. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нэгдүгээр бүлэгт хотын эдэлбэр газар, бүсчлэлтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулахаар тусгасан бол дөрөвдүгээр бүлэгт Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч зарим бүрэн эрхээ хотын Ерөнхий менежерт шилжүүлэх боломжийг бий болгосон аж. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төсвийн тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай, зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг бусад дагалдах хуулийн төслүүдийг боловсруулжээ.


Танилцуулгын дараагаар нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийслэлийн ИТХ, дүүргийн төлөөлөгчид, судлаач болон иргэдээс санал авах нь зүйтэй. Иймээс санал авах ажлын хэсэг байгуулан ажиллана” гэдгийг онцоллоо.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нийслэлийн ИТХ-ын ээлжит V хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Нийслэлийн ИТХ-ын ээлжит V хуралдаан энэ сарын 25-нд болно.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан