Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Нийслэлийн ИТХ-ын дэргэд Эмэгтэйчүүдийн зөвлөл байгууллаа

Нийслэлийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид нэгдэж, Хурлын дэргэд Эмэгтэйчүүдийн зөвлөл байгууллаа. Зөвлөлийн гишүүд өнөөдөр Хурлын дарга Ж.Батбаясгалантай уулзаж, зорилго, 2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа танилцуулав. Зөвлөлийн бүрэлдэхүүнд төлөөлөгч Л.Ариунтуяа, Н.Баярчимэг, Х.Болормаа, Г.Гангамөрөн, Б.Мөнхцэцэг, Б.Мягмар, Ү.Оюунзул, Д.Энхтуяа нар багтсан бөгөөд зөвлөлийн даргаар төлөөлөгч Б.Мягмарыг сонгожээ.
Дээрх зөвлөл нь улс төрийн нам үл харгалзан нийслэлийн эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг үе шаттай шийдвэрлэх, тэдний нийтлэг эрх ашгийг илэрхийлж, Улаанбаатар хотын хөгжилд эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр дотоод ардчиллын зарчмыг баримтлан ил тод үйл ажиллагаа явуулах юм. Энэ хүрээндээ 2021 онд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдийг бодлогоор дэмжих, тусгай хэрэгцээт иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, чөлөөтэй зорчих боломж бүрдүүлж орц, гарцыг нээх, ахмад настны эрүүл мэндийг дэмжих, гэр бүлийг дэмжих олон талт үйл ажиллагаа явуулна гэдгийг зөвлөлийн дарга, төлөөлөгч Б.Мягмар хэллээ.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзаад, “Хурлын дэргэд Эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулагдсанд баяртай байна. Та бүхний 2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, жижиг дунд бизнес эрхлэгчид эмэгтэйчүүдийг дэмжих, гэр бүлийн асуудалд анхаарах, ахмадуудын эрүүл мэндийг дэмжих зэрэг нь өнөө цагт тулгамдаж буй, анхаарах ёстой асуудал. Тиймээс бүхий л талаар хамтарч ажиллана. Зөвлөлд ажлын амжилт хүсье” гэсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан