Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Өнөөдөр 16:00 цагаас газар хөдлөлтийн дуут дохиоллын 60 цамхаг дуугарч иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах системийг туршин шалгах ажлыг өнөөдөр 16:00 цагаас зохион байгуулна.

Энэ үеэр Дундговь аймгийн Дэрэн, Дэлгэрцогт сумдуудын DRN-1, DRN-2, DRN-3 станцууд, Төв аймийн Баянцагаан сумын DRN-4 станц дээр буюу газар хөдлөлтийг мэдрэх нийт 4 станц дээр зохиомол газар хөдлөлтийг үүсгэх “Shaking table” төхөөрөмжийг суурилуулж, “Улаан” түвшний /7 баллын/ чичирхийлэл үүсгэснээр газар хөдлөлтийн амжиж анхааруулах систем автоматаар ажиллан нийслэлийн дуут дохиоллын 60 цамхаг дуугарч иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэнэ.

Түүнчлэн сэрэмжлүүлэг мэдээллийг дуут дохиоллын 60 цамхаг, цамхагийн 10 дэлгэц, 19 телевиз, 6 ФМ, 4 кабелийн телевиз, үүрэн телефоны 4 оператор, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 7 лед дэлгэц, Е-mongolia аппликейшнээр тус тус нэгэн зэрэг иргэдэд мэдээлж ажиллана.

Тиймээс иргэд гэрээсээ гарах болон аюулгүйн талбайд очих шаардлагагүй бөгөөд гамшгийн үеийн дуут дохио дуугарсан үед авах арга хэмжээний талаарх мэдлэгээ бататгаж, газар хөдлөлтийн талаарх зөвлөгөө, зөвлөмжийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс аваарай гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан