Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Эм ханган нийлүүлэх 918 барилга байгууламжид хяналт шалгалт хийжээ

Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд “Эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангийн барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон  галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт” хяналт шалгалтыг зохион байгууллаа.

   Хяналт шалгалтад нийт 918 эм ханган нийлүүлэх байгууллагын барилга байгууламжийг хамруулж, Галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, дүрэм зөрчсөн 4509 зөрчил дутагдлыг илрүүлэн 974 зөрчил буюу 21.6 хувийг газар дээр нь арилгуулсан.

Мөн бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх  333 албан шаардлага,  469 мэдэгдэл,   15 танилцуулга, 1 дүгнэлт бичиж, байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллалаа.

Галын аюулгүй байдал, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн техникийн үйлчилгээ хийгээгүй, хяналтын бүртгэл хөтлөөгүй, барилга байгууламжид байх зөөврийн (гар) гал унтраагуурыг нормын дагуу төлөвлөөгүй, гал унтраах даралтат усны цэгийн иж бүрдэл /галын хайрцаг, крант, хоолой, хошуу, гайк/ дутуу, ашиглалтын шаардлага хангаагүй, гал түймрийн үед ашиглах гэрэлтүүлэгч тэмдэг, тэмдэглэгээ төлөвлөөгүй.

Галын дохиоллын системд тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар засвар үйлчилгээ тогтмол хугацаанд хийлгэж ажиллагааны бэлэн байдлыг хангуулаагүй, обьектын хэмжээнд галын аюулгүй байдлыг хангах дотоод зааврыг обьект тус бүрээр баталж мөрдүүлээгүй зэрэг зөрчил дутагдлууд нийтлэг илэрсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан