Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд төр, хувийн хэвшлийн харилцааг зохицуулахаар тусгажээ

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр Сангийн яам, ХЗДХЯ, БОАЖЯ, БХБЯ-ны холбогдох мэргэжилтнүүд болон эрдэмтэн судлаачдын төлөөллөөр хэлэлцүүллээ. 

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, Ажлын хэсгийн ахлагч Р.Дагва Нийслэлийн эрх зүйн байдлын тухай шинэчилсэн найруулгын төслийг танилцууллаа. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг долоон бүлэг 46 зүйл, 131 хэсэг, 116 заалттай байхаар боловсруулсан. Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нэгдүгээр бүлэгт хотын эдэлбэр газар, бүсчлэлтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулахаар тусгасан бол гуравдугаар бүлэгт нийслэл хотын тусгай болон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэхдээ эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийдвэрлэх бодит чадвартай байхыг тусгажээ. Тодруулбал, нийслэл өөрийн хөрөнгөд үндэслэн үнэт цаас гаргах, төсвийн орлого болон гадаад дотоод хөрөнгийг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх талаар тодорхой зохицуулалтыг тусгасан байна. Мөн концесс, нийслэлийн сан, чөлөөт бүсийг уг хуулиар зохицуулахаар тусгажээ. 

Хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийслэл хот ямар чиг үүрэгтэй байх, эдийн засгийн болон бусад этгээдтэй ямар харилцаанд орох, дагуул хот, хаяа тосгоноо яаж хөгжүүлэх зэрэг гол харилцаануудыг тусгасан. Мөн төр, хувийн хэвшлийн харилцааг зохицуулж  өгөхөөр тусгасан байгаа. Иргэд, аж ахуй нэгжийг хөгжих, эдийн засгийн харилцаанд оролцох боломжийг илүү нээлттэй болгоно. Мөн уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дүүргүүдийн нутгийн удирдлагын байгууллага,  иргэд, аж ахуй нэгжээс санал авах хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээс 200 орчим санал гарсан байна. Эдгээр саналыг хуулийн төсөлд тусгахаар нягтална” гэв.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан