Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
 Иргэний шилжилт хөдөлгөөнийг 4 дүгээр сарын 10-наас зогсоохоор болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 25.1-д "Иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх тухай шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гаргана” гэж заасны дагуу иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг зогсоох тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын А/215 тоот тушаал гарчээ.

Уг тушаалд иргэний шилжилт хөдөлгөөнийг 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу сонгуулийн дүнг нийтэд мэдээлэх өдрийг дуустал түр зогсоохыг мэдэгдсэн байна.

Иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоохтой холбогдуулан орон нутаг дахь Улсын бүртгэлийн газар, хэлтэст зөвлөмж, чиглэл хүргүүлж ажиллахыг, мөн иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд шилжилт хөдөлгөөний бүртгэл хөтлөх улсын бүртгэгчийн эрхийг түр хязгаарлахыг холбогдох албан тушаалтанд тус тус  даалгажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдөр 2021 оны 6 дугаар сарын 9-ний өдөр болно. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх иргэдийн тоог энэ оны 6 дугаар сарын 5-ны өдөр УБЕГ-ын Иргэний улсын бүртгэлийн газраас эцэслэн гаргах аж.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан