Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Монгол цэргүүд халдлагад өртсөн Өмнөд Суданы иргэдийн амь насыг аварлаа

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны холын эргүүлийн 3 дугаар ээлжийн бүлэг “Юнити” секторын “Маёом” сууринд 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс үүрэг гүйцэтгэж байна. Тус эргүүлийн бүлгийн үүрэг гүйцэтгэж байгаа бүс нутагт хуурай, халууны улирал дуусаж буйтай холбоотойгоор орон нутгийн зэвсэгт бүлэглэлүүдийн үйл ажиллагаа идэвхжиж, малын хулгай, дээрэм зэрэг гэмт хэргийн гаралт нэмэгдэн, цагийн байдал хурцдаж, орон нутгийн иргэдэд болзошгүй аюул заналхийлсээр байгаа юм.

 Тухайлбал, энэ сарын сарын 03-ны шөнө “Маёом” сууринаас 20 гаруй километрт орших “Боуда” тосгонд зэвсэглэсэн этгээдүүд үхэр хулгайлах зорилгоор иргэд рүү халдлага үйлдэж, буудалцаан боллоо. Энэ үеэр зэвсэгт дээрэмчдээс дөрөв, халдлагад өртсөн энгийн иргэдээс 23, нийт 27 хүний амь үрэгдэж, 25 хүн шархадсан байна. Шархадсан иргэдийн ихэнх нь 6-22 насны хүүхэд, эмэгтэйчүүд ажээ.

Ойролцоох нутагт халдлага гарсантай холбогдуулан эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид тухайн хэргийн газар цаг алдалгүй очиж, орон нутгийн эмч нартай хамтран шархадсан иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, “Манкиен” суурин дахь хүмүүнлэгийн эмнэлэг рүү яаралтай зөөвөрлөсөн  юм.  

Эмнэлгийн яаралтай тусламж болон шархтан татан гаргах ажиллагааг богино хугацаанд зохион байгуулж, олон хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалсан монгол цэргүүдэд “Маёом” суурины дарга Хон Жеймс Чуол Гатлуак “Цагийн байдлын тогтворгүй энэ үед манай сууринд холын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа олон иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хангахад томоохон дэмжлэг үзүүлсэнд баярлалаа” хэмээн талархал илэрхийлсэн юм.

Дашрамд дуулгахад, олон иргэний амь насыг хохироосон зэвсэгт дээрэмчдийн эсрэг болон хулгайлагдсан 9500 үхрээ буцаан авахаар 5000 гаруй орон нутгийн иргэд тухайн бүс нутагт цуглараад байгаа тухай албан бус мэдээлэл байна. 

 Ахлах дэслэгч Г.Цэрэннадмид

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан