Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Баянзүрх дүүрэгт цэвэр усны шугамтай зэрэгцүүлэн барилгын суурь тавьжээ

Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй “Баганат Өргөө” ХХК цэвэр усны шугамтай зэрэгцүүлэн барилгын суурийн ажил хийж байжээ.

2021 оны дөрөвдүгээр сарын 5-нд Ус сувгийн удирдах газраас гаргасан гомдлын дагуу уг байршилд хийсэн хяналт, шалгалтаар инженерийн шугам сүлжээний тодруулга хийгээгүй, баталсан загвар зураг төсөлгүй, барилгын тэг тэнхлэгийг газарт бэхлээгүй, барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авалгүйгээр барилгын суурийн ажил хийж байсан зэрэг зөрчил илэрсэн байна.

Иймд газар дээр нь шуурхай арга хэмжээ авч, зөрчлийг арилгах талаар албан шаардлагыг өгч, барилга угсралтын ажлыг зогсоожээ.

 

Эх сурвалж: Хот байгуулалт, хөгжлийн газар

 

 

1 Сэтгэгдэл
Баянзүрх дүүрэгт энэ олон орон сууц бариулахыг болиулаачээ. Шугам нь хүрэхгүй байна гээд халаалт олигтой өгч чадахаа байсан шүү
Хамгийн их уншсан