Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Нийслэлийн хэмжээнд 480 удаагийн ахуйн гал түймрийн дуудлага бүртгэгджээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид эхний нэгдүгээр улиралд ахуйн гал түймрийн 480 дуудлагаар үүрэг гүйцэтгэн,  292 иргэний амь нас, 28 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн дуудлага12,6 хувиар буурсан дүнтэй байна.

Гал түймэрт өртөж 14 иргэн (8 том хүн, 6 хүүхэд) өртөж нас барсан. Гал түймрийн шалтгаан нөхцлийг тодруулбал  136 нь яндангийн цонолтоос, 132 нь ил задгай гал, үнс нурам, тамхи шүдэнзний цогноос, 109 нь цахилгаан угсралт, ашиглалтын буруугаас,  31 нь машин техникийн гэмтэл, ашиглалтын буруугаас, 15 нь бусад аюулгүй байдлаа хангаагүйн улмаас гарчээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан