Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Сэлбэ дэд төвийн дулааны станцын барилгын ажил 85 хувьтай байна

Азийн хөгжлийн банк, НЗДТГ-ын хөрөнгө оруулалтаар “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд  Сэлбэ дэд төвийн 28 МВт хүчин чадал бүхий дулааны станцыг  2019 оноос барьж эхэлсэн. Тэгвэл тус станцын барилга, шугам сүлжээний угсралтын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр долоо хоног бүрийн  бямба гарагт дулааны станц барих ажлын явцыг газар дээр нь шалгаж, хийсэн ажилтай нэг бүрчлэн танилцаж, асуудал байвал шийдвэрлэх, үүрэг даалгавар өгөх ажлыг тогтмол зохион байгуулан ажиллаж байгаа. Мөн 2020 оны тавдугаар сарын 17-ноос Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын Сэлбэ дэд төвийн Ашиглалтын өмнөх захиргааны долоон хүний бүрэлдэхүүнтэй хяналтын инженерүүд барилга угсралтын ажилд хяналт тавьж байна.

ХЭСЭГЧИЛСЭН ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖИЙН УДИРДАХ ГАЗАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан