Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
А.Дашням: Таваас дээш хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр гэрийнхээ ойролцоо салхинд гарах боломжтой

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, НОК-ын орлогч дарга А.Дашнямаас зарим зүйлийг тодрууллаа.

-Иргэд Богд уул руу болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү очиж болох уу гэх асуултыг ихээр ирүүлж байна. Та үүнд хариулт өгөхгүй юү?

-Засгийн газар болон УОК-ын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнөөдөр 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны 00:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Өнгөрсөн удаагийн “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний үеэр хатуу хөл хорио тогтоож, бүх хөдөлгөөнийг хаасан. Энэ удаагийн хөл хорио халдвар хамгааллын дэглэмийг сахиж, халдварыг таслан зогсоох зорилготой. Цаг агаар дулаарч, өдөр уртсаж байгаатай уялдуулан иргэдийн хөдөлгөөнийг хорихгүйгээр, гэрийнхээ ойролцоо салхинд гарах зохицуулалтыг хийсэн. Тодруулбал, гэр бүлийн хүрээнд таваас дээш хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр гэрийнхээ ойролцоо салхинд гарах боломжийг нь нээж өгсөн. Тэрнээс нэг дүүргээс нөгөө дүүрэг рүү явж болохгүй. Улаанбаатар хотын хэмжээнд цагдаа болон онцгой байдлын байгууллагын хамтарсан 3000 гаруй хүн гурван ээлжинд эргүүл, хамгаалалтад гарч, хяналт тавьж ажиллаж байгаа. Гэхдээ эдгээр хүн нь өмнөх хөл хорио шиг байрны гадаа зогсохгүй. Олон хүн цугларсан газар болон иргэний хөдөлгөөнд хяналт тавьж, иргэний үнэмлэхийг нь үзэж, хяналт, шалгалт явуулах юм.

-Хөл хорионы үеэр зах, худалдааны төвүүд цагийн хуваарийн дагуу хязгаарлалттай ажиллаж байгаа. Үүн дээр хэрхэн хяналт тавьж байна вэ?

-Нийслэлийн Засаг даргын А/265 дугаар захирамжаар хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-21:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоосон. Өөрөөр хэлбэл, хязгаарлалт тогтоогоогүй 15 салбар болон худалдаа, үйлчилгээний төвүүд энэ цагийн хуваариар ажиллана. Үүнд мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын байгууллагаас холбогдох хүмүүс хяналт тавин ажиллаж байна. Мөн хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагчдын 10 хүртэлх хувийг ажлын газрын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтыг үндэслэн хувийн болон албаны тээврийн хэрэгслээр дугаарын хязгаарлалттайгаар зорчуулж байгаа. Нийтийн тээвэр 07:00-10:00, 12:00-13:00, 17:30-22:00 цагийн хооронд үйл ажиллагааг нь хязгаарлаагүй салбарын албан хаагчдад үйлчилнэ. 58 чиглэлд 350 орчим автобус үйлчилгээнд явж байна.

-Улаанбаатараас гарах, орон нутгаас ирэх зорчигчдын хөдөлгөөнд ямар зохицуулалт хийж байна вэ?

-Буяны ажил болон эрүүл мэндийн шалтгаанаар зорчих, мөн уул уурхай, хүнс тээвэр гэх мэт зайлшгүй шаардлагатай байгууллагын автомашинтай иргэдийг  тухайн орон нутгийн Онцгой комиссын зөвшөөрлөөр, ПСР шинжилгээг үндэслэн нэвтрүүлж байна. Бусад иргэний хувьд хөдөлгөөн хаалттай.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

1 Сэтгэгдэл
Hutsaa har malnuud uhaan muutai gedgee gaihuulj hanahgui uym aa
Хамгийн их уншсан