Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
ХЭҮК:КОВИД-19 вакцинжуулалт, эрүүл мэндийн ажилтны хөдөлмөр эрхлэлт, нөөц бүрдүүлэх асуудлаар Засгийн газарт Зөвлөмж хүргүүллээ

Коронавируст халдвар (КОВИД-19) цар тахалтай тэмцэж буй энэ цаг үед дээрх асуудлыг нэн тэргүүнд үзэж, шуурхай шийдвэрлэх нь хохирол багатай даван туулах хүчин зүйл болно гэж Хүний эрхийн Үндэсний Комисс үзэж байна. Иймд хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны 4 дүгээр сарын 13-нд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Зөвлөмж хүргүүллээ. Уг зөвлөмжид цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан ойрын болон дунд хугацаанд үүсэх нөхцөл байдлыг урьдчилан тооцоолж, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хүний нөөцийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх байдлаар төлөвлөх, эрүүл мэндийн ажилтны илүү цагийн урамшуулал, нэмэгдэл, тэтгэмж, нөхөн олговрыг хуульд заасны дагуу бүрэн олгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангах, халдвар хамгааллын хувцас, хэрэгсэл, хүнс, холбоо болон бусад техник хэрэгслээр хангах, даатгалд хамруулах, сэтгэл зүйн дэмжлэг, зөвлөгөө, сэтгэл заслын тусламж үйлчилгээ үзүүлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжоор хангах, дарамт шахалт үзүүлэхгүй байх, цар тахлын дараагийн давалгааг тооцоолж хүн хүч, нөөцийг зөв хуваарилахыг зөвлөв.

Түүнчлэн Коронавируст халдварын эсрэг вакцины тун хоорондын зайг баримтлахгүй байх нь иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг зөрчигдөхөд хүргэх тул үйлдвэрлэгчийн зааврын дагуу хоёр дахь тунгийн хугацааг баримтлан вакцинжуулалтыг үргэлжлүүлэх, холбогдох мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй түгээхийг зөвлөж байна.

Дархлаажуулалтын тухай хуулийн дагуу халдвараас сэргийлэх тарилгад хамаарах уг вакцинд хамрагдсан эсэх нь хүний бусад эрх (хөдөлмөрлөх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах)-ийг хязгаарлах нөхцөл болохгүй тул энэ талаар холбогдох байгууллагад тодорхой чиглэл хүргүүлэхийг Хүний эрхийн Үндэсний Комисс Зөвлөмждөө тусгалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан