Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Хурал үнийн өсөлт, зохиомол хомсдлын эсрэг ШӨХТГ-тай хамтран ажиллана

Дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт нийслэлийн хэмжээнд хонины мах килограмм нь дунджаар 11.941 төгрөг, үхрийн мах  килограмм нь дунджаар 13.636 төгрөгийн үнэтэй байсан юм. Энэ сарын 10-наас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор зарим худалдааны төвд үхрийн мах килограмм нь 18.000  төгрөг болж өсчээ. Энэ мэтчилэн цар тахлын үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг зохиомлоор өсгөж, хомсдол үүсгэсэн аж.
Тиймээс нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдрийн хурлаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай хамтран цар тахлын үед өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, зохиомол хомсдлын эсрэг ажиллах Ажлын хэсгийг Хурлын дэргэд байгуулахаар боллоо.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “ШӨХТГ-аас үнийн өсөлт, зохиомол хомсдлын эсрэг арга хэмжээ авч байгаа ч хяналт тавих хүн хүчний нөөц хүрэлцэхгүй байна. Иймээс бид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, зохиомол хомсдлын эсрэг бодлогын шийдвэр гаргах Ажлын хэсэг байгуулж байна. Ажлын хэсэг захирах биш бодлогоор уг асуудлыг шийдэх ёстой” гэдгийг онцоллоо.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан