Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
НОБГ хээрийн дадлага, сургуулилтын төвтэй боллоо

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж хүндэтгэлийн самбар байршуулах тухай, цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлах, хөрөнгө шилжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Монголын төр нийгэм, соёл, гэгээрэл, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, гоо зүй, утга зохиолч судлаач, доктор, профессор С.Лувсанвандангийн амьдарч байсан орон сууцыг “Гэр музей” болгон түүх, соёлыг олон нийтэд таниулах, сурталчлах ажлыг  үр хүүхэд болон "С.Лувсанвандан сан"-гаас зохион байгуулж байгаа аж. Энэ хүрээндээ гэр музейн хүндэтгэлийн шинэчилсэн  самбарыг тус орон сууцанд байршуулах хүсэлт ирүүлжээ. 
Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Б.Баастын 1959-2019 онд амьдарч байсан байранд хүндэтгэлийн самбар байршуулах хүсэлтийг үр хүүхэд, ач зээ нараас ирүүлсэн юм. Тэргүүлэгчид дээрх хүсэлтүүдийг хэлэлцэн шийдвэрлэлээ.


Мөн өнөөдрийн хуралдаанаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын өмчид бүртгэлтэй барилгыг нийслэлийн Онцгой байдлын газарт шилжүүллээ.  Ингэснээр НОБГ хээрийн дадлага, сургуулил хийх төвтэй болж байна.

Түүнчлэн нийслэлийн ИТХ-ын ээлжит VI хуралдааныг энэ сарын 29-ний өдрийн 11.00 цагт товлолоо.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан