Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Орон нутгийн Онцгой комиссын Шуурхай штабын дугаарууд шинэчлэгдлээ

170459619_4465077800172579_7540665831565406866_n.jpg

 УОК-ын Шуурхай штабаас үйл ажиллагаагаа бүрэн цахимжуулж, иргэдэд аль болох чирэгдэлгүй байх, мэдээллийг ил тод, хүртээмжтэй хүргэх зорилгоор ковидын холбогдолтой лавлагаа мэдээллийн дугааруудыг нэгтгэж,  “Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийг байгуулан ажиллаж байна.

 Энэ хүрээнд 21 аймаг, алслагдсан 3 дүүргийн Онцгой комиссын Шуурхай штабын дугааруудыг төсөөтэй хэлбэрт шилжүүллээ.

 Тухайн аймгийн цахилгаан холбооны буюу суурин утасны дугаарлалтын кодыг мэдэж байхад өөрийн мэдээлэл авахыг хүссэн аймгийнхаа Шуурхай штабтай холбогдох боломжтой. Өөрөөр хэлбэл, штабын дугаарууд нь 8 оронтой ба 70-аар эхлэн аймгийн код 2 оронг бичээд бүгд 0119-ээр төгсөх юм.

 Өмнө нь Шуурхай штабт ашиглагдаж байсан дугаарууд шинэ дугаарт дуудлага шилжүүлэх замаар ажиллах тул дуудлага алдах, иргэд будилах асуудалгүй үүсэхгүй гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан