Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов
Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа
Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана
УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа
Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо
БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ
Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ
Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой
Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна
Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Эзэн Чингисийн өлгий нутаг Ерөнхийлөгчийн зарлигийг хүлээж авав
Олимпын
төрлүүдээр олимп болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль
хүртсэн тамирчдад сар бүр мөнгөн тэтгэлэг олгох зарлигийг Монгол улсын
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гаргасан билээ. Төрийн тэргүүний энэхүү
зарлигийг гардуулах ёслол есдүгээр сарын эхэнд Өвөрхангай аймагт болсон.
Энэ нь анхных байлаа. Тэгвэл тус ёслол болсон удаах аймгаар Хэнтий
тодров. Тус аймагт Д.Загдсүрэн тэргүүтэй Монголын Үндэсний Олимпын
Хорооны удирдлага ажиллаж, спортын ертөнцөд том дэмжлэг болж буй
зарлигийг гардуулахын зэрэгцээ түүний утга агуулга, ач холбогдлыг
таниулж байлаа. Түүнчлэн 1968 оны олимпын хүрэл медальт Ч.Дамдиншарав,
1980 оны олимпийн мөнгөн медальт Ц.Дамдин, 1973 оны ДАШТ-ий хүрэл
медальт О.Энхтайван нарын манай үе үеийн шилдэг бөхчүүд Хэнтий аймагт
зочлон Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг гардуулах ёслолд оролцсон.
Үүний хамтаар нутгийн удирдлага болон иргэдтэй уулзан, спортын салбарын
өнөөгийн өнгө төрхийн талаар санал бодлоо хуваалцсан юм. Иргэд
алдартнуудтай уулзаж байх үеэрээ Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрт
баярлаж байгаагаа илэрхийлэхийн хамт сэтгэлийн маш том урам авч
байгаагаа дуулгасан. Тиймээс секц дугуйлан гэж алга болчихдог хүүхэд
багачуудынхаа хүсэл эрмэлзлэлийг хорилгүй, цаашид улам дэмжиж байх болно
гэдгээ уламжилсан юм.
Хэнтий аймаг өсвөрийн спортын хөгжил тал дээр хэлэх үгтэй аж. Аймгийн төвийн сургуулиуд нь л гэхэд тус бүртээ арав гаруй секц дугуйлантай юм байна. Ихэнх хүүхэд нь ямар нэг спортоор хичээллэдэг. Долдугаар сургуулийн тухайд л гэхэд, 1100 сурагчийн 600 гаруй нь секцэнд хичээллэж байгаагаас үзэхэд өсвөрийн спортын хамрах хүрээний нь цар харагдаж байгаа биз ээ. МҮОХ-ны тэргүүн Д.Загдсүрэн тэргүүтэй спортын алдартнууд Ерөнхийлөгчийн зарлигийг Өндөрхаан сумын сургуулиудаар таниулж сурталчилж байх үеэр олон хүүхэд спортоор хичээллэх урам зориг орсоноо хэлж байлаа. Ялангуяа, энэ жилийн улсын тэмцээнээс медаль хүртэн амжилтын амтыг дөнгөж мэдэрч яваа сагсан бөмбөг, волейбол, хөнгөн атлетикийн тамирчин хүүхдүүдийн сэтгэл гойд их хөдөлж байв.

0 Сэтгэгдэл