Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
”ХҮҮХЭД - ХӨЛБӨМБӨГ - ИРЭЭДҮЙ” ХӨТӨЛБӨР ХОВД АЙМГААС ДОРНОД АЙМАГ РУУ ШИЛЖЛЭЭ
МХБХ-ноос 4 жилийн хугацаатай хэрэгжүүлэх "Хүүхэд - Хөлбөмбөг - Ирээдүй" хөтөлбөрийн хурээнд хүүхдийн хөлбөмбөгийг Монгол улс даяар, бүх аймаг суманд хүргэж хөгжүүлэх зорилтыг тавьсан билээ. Хөтөлбөрийн эхний жил 2012 онд 5 аймагт Grassroots сургалт явуулахаар төлөвлөснөөс Хөвсгөл, Ховд аймгуудад амжилттай хэрэгжүүлээд байна.
Хөтөлбөр хэрэгжих дараагийн аймаг нь алс зүүн хязгаарын Дорнод аймаг бөгөөд тус аймагт 9-р сарын 14-ний өдрөөс Grassroots сургалт эхэлж байна.
       Энэхүү сургалтыг Дэлхийн Хөлбөмбөгийн Холбоотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд  Дорнод аймгийн 14 сумаас болон аймгийн төвийн ерөнхий боловсролын 9 сургуулийн төлөөлөл болсон 23 биеийн тамирын багш сургалтанд хамрагдаж байна.
       Дорнодчууд 1970-80 онуудад хөлбөмбөгийн спортоор идэвхтэй хичээллэж байсан ба энэ үйлсэд спортын мастер асан Я.Зориг голлох уурэг гуйцэтгэсэн байна. МХБХ-ны албан ёсны Салбар Зөвлөл 2006 оноос хойш ажиллаж, идэвхтэй уйл ажиллагаа явуулж байгаа ба Салбарын тэргүүн, аймгийн Цахилгаан станцын ерөнхий инженер Ө.Жаргалсайхан болон Удирдах Зөвлөлийн бүх гишүүд энэхүү Grassroots сургалтанд өндөр ач холбогдол өгч, анхаарлаа хандуулж байна.
       Тус аймагт "Хуухэд - Хөлбөмбөг - Ирээдүй" Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аймгийн Боловсрол соёлын газар идэвхтэй хамтран ажиллаж байна.
        Халх, буриад, үзэмчин, барга зэрэг ястан үндэстний өлгий болсон алс зүүн хязгаарын Дорнод аймагт ийнхүү хүүхдийн хөлбөмбөгийн хөгжлийн эхлэл баттай тавигдаж байгаа юм.

Ж.Маяа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан